Ерөнхий төлөвлөгөө

You are here: Home

БХБТГазар

МЭРГЭЖЛИЙН КОМИСС ХУРАЛДЛАА

Барилгажилт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж болон орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий Мэргэжлийн комиссын хоёрдугаар хурал өчигдөр нийслэлийн Нутгийн захиргааны “Хангарьд” ордны 14 давхарын хурлын зааланд боллоо. Мэргэжлийн комиссын энэ удаагийн хуралдаанаар иргэн, аж ахуй нэгж байгууллага өөрийн өмчлөл, эзэмшлийн газартаа барилга барих 84 хүсэлтийг хэлэлцэж 35 байршил зөвшөөрөгдөн инженерийн хангамж, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, байгаль орчны асуудлаар мэргэжлийн дүгнэлт, техникийн нэгдсэн шийдэл гаргасан. Үлдсэн 49 асуудлын хувьд инженерийн хангамж, техникийн нөхцөл барилгын норм дүрэмд нийцэхгүйн улмаас хасагдаж, зарим байршлыг дахин хянаж судлахаар хойшлуулав.

 

“УЛААНБААТАР-ЭРҮҮЛ, ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ХОТ” СЭДЭВТ ХОТ БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

“Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюулгүй хот” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна. ЗОРИЛГО: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл

Дэлгэрэнгүй...
 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ДУУСЧЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байгуулж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ТЭЗҮ-г боловсруулж дуусчээ. Нийслэлчүүдийн амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гол газар болох учиртай энэхүү цэцэрлэгт хүрээлэнг урт удаан настай, хойч үедээ үлдэцтэй хийхийн тулд хотын удирдлагууд ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний баг ажиллуулсан бөгөөд тус багийнхан боловсруулсан төслөө танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо. Япон, Англи, Франц, Солонгос мэргэжилтнүүд оролцсон зөвлөх багийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсний болон геологийн судалгаа, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэх

Дэлгэрэнгүй...
 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГЫН САЛБАРЫНХАН ШВЕЙЦАРЬ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар, ГХБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, МБИХ-ны Ерөнхийлөгч Э.Ганзориг, “Барилга.МН” БЗМТөвийн захирал Г.Батсүх болон бусад төлөөлөгчид 2012 сарын 01 сарын 19-өөс 24-ний өдрүүдэд Швейцарийн Архитектор, Инженерүүдийн холбооны урилгаар тус улсын барилгын салбартай танилцаж, туршлага судлан, ажил хэргийн уулзалт хийж байна. Швейцарийн Базел хотноо “Swissbau 2012” Олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн оролцогчдод Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин Сайд Л.Оргил Монгол Швейцарийн Эдийн

Дэлгэрэнгүй...
   

Хуудас 44-с 1

ХОТ БАЙГУУЛАЛТЫН БОЛОН БАРИЛГЫН БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ ЗАГВАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Дэлгэрэнгүй

фото мэдээ

Please wait while JT SlideShow is loading images...
хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх шинэ алхамууд

Нэвтрүүлгүүд

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Видео мэдээ

  • Нэвтрүүлэг

САНАЛ АСУУЛГА

busyPOLLXT_LOADING